Соёл Нийтлэл

Мартагдсан хайр минь гэнэтхэн...

Ялагдал /Өгүүллэг/
Даваа хэдэн хүнтэй уулзаж, нилээд оройхон өрөөндөө орж ирлээ. Нарийн бичгийн дарга хүүхэн шинээр ажилд орох хүмүүсийн анкетыг ширээн дээр нь тавьжээ. “Нэгэнт л уулзаад, ярилцлаганд оруулаад, тэнцэнэ гэж үзсэн юм бол заавал надад харуулж яадаг байна аа” хэмээн ундууцан бодсоор ажилд орохыг хүсэгчдийн анкетийг залхуутай эргүүлж, тойруулж харав. Гэнэтхэн нэг л таньдаг царай. Гайхасхийн танилцуулгыг нэг бүрчлэн уншлаа. “Чимэдийн Сарангэрэл. 32 настай. Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн” гэж уншиж эхэлснээ гэр бүлийн байдал гэсэн тэр хэсгийг харах гэж тэсэлгүй яарч байгаагаа мэдэрлээ. Хүү, охины хамт амьдардаг. Нөхөр Жаргалын Батмандах өвчний учир дөрвөн жилийн өмнө таалал төгссөн” гэсэн бичгийг хараад хөшчихөв. “Саран Жаргал авгайн доголон Мандахтай суусан юм байжээ” гэж бодохоор нэг л хачин, бас үнэмшилгүй санагдаад болдоггүй.
Тэрээр Сарангийн зургийг анхааралтай харлаа. Олон хөвгүүдийн анхаарлыг татдаг байсан гэрэлтсэн сайхан царай цагаасаа эрт гундаж. Харин инээд гэрэлтдэг байсан дүрлэгэр алаг нүд яг хэвээрээ... Гэхдээ л гуниг нэвт шингэсэн харагдав. Хэзээ ч түүнийг анхаарч байгаагүй, хэзээ ч түүнд тал өгч байгаагүй энэ бүсгүйгээс болж Даваа золтой л галзуураагүй.
Анх 16 настайдаа л түүнийг сургуулийн урлагийн үзлэгт бүжиглэж байхыг хараад ухаан алдатлаа дурлаж байлаа. Түүнээс хойш ямар ч уран гоолиг бүсгүй түүн шиг сэтгэл алдартал гоё бүжиглэж байхыг үзсэнгүй. Үнэндээ гоолиг зэгзгэр биетэй, цасан цагаан царайтай, дүрэлзсэн алаг нүдтэй энэ охин хөдөө буйд нутагт ёстой л од болон гялалзаж байлаа. Хичээл сурлага, урлаг спорт гээд юм юманд авьяастай, хүн бүрийн хайрыг татсан хөөрхөн охин. Тэр үед Даваа Саранг бодон шаналж, хөхөө өвлийн хүйтэнд гэрийнх нь үүдэнд эргэлдэж олон шөнийг өнгөрүүлсэн. Олон сар шаналж, дурлалын захиа биччихээд өгөх гэж бас л баахан сандарсан. Гэвч сэтгэл гаргаж бичсэн уртаас урт захидлын хариуд “Уучлаарай. Надад сэтгэлдээ хайрладаг хүн бий” гэсэн товчхон үгтэй жижигхэн зурвасыг их олон хоногийн дараа авч билээ. Сараагийн тэр хайртай залууг олох гэж Даваа баахан хөөрцөглөж гүйснээ санав. Тэдний ангийн хөвгүүдтэй зодолдож, сагсны тэмцээн дээр баян Болдын хүүгийн нүүрлүү бөмбөг савж байснаа санаад чимээгүйхэн инээмсэглэлээ. Үнэндээ доголон Мандах Сарантай үй зайгүй найз гэдгийг тэр мэддэг л байсан. Гэхдээ хэзээ ч түүнийг өөрийнхөө өрсөлдөгч гэж санаж явсангүй. Багын дурсамж эргэж санахад сайхан байсан ч Сарангийн тухай бодохоор нэг л шар хөдлөөд болдоггүй.
Хожим Их сургуульд орсон хойноо тэр Сарангийн ангиар үе үе эргэлддэг байлаа. Саран түүнийг хэзээ ч хөөж тууж байсангүй. Энгийнээс энгийн харьцана. Харин тэр нэгэн жил “Саран их мөнгөний сонирхолтой охин. Том компанийн захирлын хүүтэй явдаг” гэж сонссон өдөр

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
2,500₮