Соёл Нийтлэл

Даруухан ээжийн нууц

Цонхны цаана Улаанбаатарын оройн саарал бүрий нөмрөн авч, гудамжны гурвалжин шар гэрлүүд нэг нэгээрээ асаж эхэлсэн энэ цагт Цэцэгмаа жижигхэн цайны газрынхаа ширээ сандал болон лангууг цэвэрлэж зогсов. Энэхүү арван таван ам метр талбайтай жижигхэн цайны газар хэдий ч үргэлж амттай халуун хоолтой байдаг тул үйлчлүүлэгчдийн хөл тасардаггүй дулаахан цэг байлаа.
Цэцэгмаа өглөө үүрээр босч гурил зуурч, банш мантуун бууз чимхэн, өдөржин ажилладаг бөгөөд олсон хэдэн бор төгрөгөөрөө ганц охин Мишээлийнхээ хамт хүнээс гуйхгүй, овоож оцойтол баян биш ч өөрсдийнхөө хэмжээнд энгийн амьдардаг даруухан эмэгтэй юм.
Түүний хажуу талд томоохон тансаг зэрэглэлийн ресторан ажиллуулдаг Билгүүн гэгч бардам залуу байв. Билгүүн өөрийнх нь ресторан том хэрнээ зарим үед хүмүүс цөөтэй байхад, хажуугийн энэ жижигхэн цайны газар үргэлж олон үйлчлүүлэгчтэй, амттай хоолтой байгаад нь хор шар нь хүрч атаархдаг байжээ. Тэрбээр үүндээ хорсож, өдөр бүр л ямар нэгэн шалтаг гаргаж Цэцэгмааг элдвээр үгээр гоочилж, байнга уурлаж хашхирдаг байв.
— Хөөе, чиний энэ жижигхэн газар манай рестораны орлогод сөргөөр нөлөөлөөд байна гэж Билгүүн өдөр бүр л дээрэлхүү өнгөөр уурсанa. Цэцэгмаа иймэрхүү үед хэзээ ч сөргүүлж хэрүүл......

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
1,000₮