Нийгэм Нийтлэл

УУЛАНД ГУРВАН ШӨНӨ АЛГА БОЛСОН ЭР ЭРГЭЖ ИРЭХДЭЭ “БИ ЭХНЭРТЭЙ БОЛСОН” ГЭЖЭЭ. ХАРИН ЭЭЖ НЬ НЭГ ШӨНӨ ХҮҮГИЙНХЭЭ ХӨНЖЛИЙГ СӨХӨХӨД ДООР НЬ ХҮНИЙ ҮСЭЭР БҮРХЭГДСЭН НЭГЭН ЗҮЙЛ ХӨДӨЛЖ БАЙВ...

- Ээж, та одоо яагаад байгаан бэ, унтаж байгаа хүний хөнжил сөхөөд! гэж Тэмүүлэн ууртайгаар хэлээд хөнжлөө буцаан татжээ. Харин ээж нь орны хажууд хөл нүцгэн зогсож, саяхан хүүгийнх нь цээжин дээр хөдөлж байсан хар үстэй зүйлийг дахин харах гэж оролдов. - Чиний хажууд сая юу байсан юм бэ, миний хүү, тэр чинь хүн мөн үү? гэхэд Тэмүүлэн нойрмог нүдээ нухлан, - Юун юу гэж, эхнэр минь л байна шдээ, та одоо гараач гэжээ. Ээж нь тэр шөнө хүүгийнхээ хажууд хэвтсэн зүйлийн нүүрийг хараагүй ч хөнжил доороос гарч ирсэн урт хар үс орны хөл хүртэл унжиж байсныг насан туршдаа мартаагүй гэдэг.
Энэ явдлаас долоо хоногийн өмнө Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутагт, Цамбагарав уулын хойд бэлээр ажиллаж байсан геологийн хайгуулын ангийн нэг залуу ор сураггүй алга болжээ. Тэр бол хорин долоон настай Б.Тэмүүлэн бөгөөд уулын чулуулаг, ашигт малтмалын дээж цуглуулах ажилд хэдэн жил явсан, архи дарсанд дурлаад байдаггүй, хамт олныхоо дунд дуу цөөтэйд тооцогддог хүн байв. Ердийн нэг өдөр уулын ам руу дээж авахаар гараад оройдоо буцаж ирээгүй тул ангийн ахлагч Содномцэрэн эхлээд төөрсөн байх гэж бодсон байна. Гэвч гурав дахь өдрийн үдээс хойш түүнийг хадны дэргэд ганцаараа зогсоод хэн нэгэнтэй ярьж байхыг олоход энэ явдал энгийн төөрсөн хүний хэрэг биш болж хувирчээ.
Тэмүүлэнг хамгийн түрүүнд олж харсан хүн нь түүнтэй нэг майханд хоноглодог Эрдэнэ-Очир байлаа. Тэр уулын хажуугаар өгсөж явахдаа хүний ярих чимээ сонсоод зогстол Тэмүүлэн хоёр гараа урдаа барьчихсан, өөдөөс нь хүн зогсож байгаа мэт инээмсэглэн ярьж байжээ. - Тэмүүлээн, чи чинь энд юу хийж байгаа юм бэ, бид нар чамайг үхчихлээ гэж бодлоо шдээ! гэж хашхирахад залуу цочсон шинжгүй эргэж харсан байна. Тэгээд хажуудаа байгаа хүнд хандаж буй мэт толгойгоо үл ялиг бөхийлгөн, - За, би явлаа, орой уулзъя гэж хэлээд доош бууж иржээ.
Эрдэнэ-Очир түүнийг тэврэх шахан угтсан ч Тэмүүлэн өөрөө төдийлөн баярласангүй. - Чи хаана байсан юм, гурван өдөр юу идэж уусан юм гэхэд, - Айлд л байсан, та нар юундаа сүр болоод байгаа юм гэж хариулжээ. Хамгийн сонин нь түүний гутал шавар шороогүй, нүүр нь салхинд түлэгдээгүй, гурав хоног ууланд хоносон хүн гэхэд цэвэрхэн байв. Харин баруун гарын ядам хуруунд нь өмнө нь хэзээ ч зүүж байгаагүй нарийн мөнгөн бөгж гялалзаж байжээ.
Түүнийг майханд авчирч халуун цай уулгахад Содномцэрэн хаана хоносныг нь дахин асуусан байна. Тэмүүлэн хэсэг дуугүй сууснаа, - Би эхнэртэй болсон, та нар ойлгохгүй л дээ гэж хэлжээ. Эрдэнэ-Очир инээд алдаж, - Хөөе, чи гурав хоногт эхнэр аваад амжчихсан юм уу, бид нар энд чамайг хайгаад сүйд болж байхад гэж тоглоход Тэмүүлэн огт инээсэнгүй. - Үнэнээсээ ярьж байна, уулын цаана айл байдаг юм байна лээ, тэндхийн охинтой суусан гэж хэлээд бөгжөө эргүүлэн харжээ.
Тэмүүлэнгийн ярьснаар эхний өдөр манан бууж, буцах замаа олохгүй хадны нөмөрт сууж байтал нэг эмэгтэй ирсэн гэнэ. Тэр эмэгтэй монгол дээлтэй, урт хар гэзэгтэй, нас нь хорь гаруй болов уу гэмээр царайлаг бүсгүй байсан бөгөөд залууг дагуулан ойролцоох айлдаа аваачжээ. Гэрт нь ороход гал түлсэн, ширээн дээр чанасан мах, өрөм, боорцог тавьсан байсан ч гэрийн эзэн, эзэгтэй хоёрын царайг сайн тогтоож чадаагүй гэжээ. Харин гурав дахь өглөө бүсгүй түүнд мөнгөн бөгж зүүлгэж, - Одоо чи миний хүн болсон, хаана ч явсан би чамтай хамт байна гэж хэлсэн гэнэ.
Содномцэрэн энэ яриаг сонсоод залууг өндөр ууланд хүчилтөрөгч дутагдаж, ухаан санаа нь самуурсан байж магадгүй гэж үзжээ. Гэвч тэдэнтэй хамт ажилладаг, нутгийн зам сайн мэддэг Төлеген гэдэг казах эр Тэмүүлэнгийн заасан зүгийг сонсоод царай нь хувирсан байна...

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
2,500₮