Нийгэм Нийтлэл

Аавыг нь эзгүйд хойд эх нь өлсгөж, зодож тамладаг байжээ... Амьдрал дээрх “Орхидос” гэж энийг л хэлэх байх…

Одоогоос хорь гаруй жилийн өмнө хөдөөгийн нэгэн суманд Жамбал гэдэг жолооч эр бага охин Мөнхтуяатайгаа амьдардаг байжээ. Эхнэр нь өвчнөөр өөд болоод гурван жил өнгөрөхөд Жамбал “охин хүүхдэд эх хүний гар хэрэгтэй юм даа” гэж бодсоор Норов гэдэг эмэгтэйтэй нийлсэн бөгөөд Норов өөрөө эцэггүй өсгөж явсан гурван хүүхдээ дагуулан ирсэн байна. Эхний хэдэн сар Норов Мөнхтуяаг өөрийн хүүхдүүдээс ялгалгүй хооллож, үсийг нь самнаж, сургуульд явахад нь бүр захыг нь янзлаад өгдөг байсан болохоор Жамбал “За, охин минь нэг сайхан эхтэй боллоо” гэж дотроо баярлаж явжээ. Гэтэл тэр сайхан зан нь Жамбалын машин хашааны хаалгаар гарч, тоос нь замын үзүүрт замхармагц л өөр болдог байсныг хөөрхий эр хожим хойно нь мэдсэн юм.

Жамбал тухайн үед тээврийн жолооч хийдэг, заримдаа хэд хоногоор ч хамаагүй сум аймгийн хооронд явчихдаг хүн байж. Нэг удаа өглөө эрт машинаа асааж байхад Мөнхтуяа хүрмээ нөмрөөд гарч ирэн, “Ааваа, та хэд хоног явах юм?” гэхэд Жамбал “Гурав хононо оо, миний охин хичээлээ сайн хийгээрэй” гээд духан дээр нь үнсчихээд явсан гэдэг. Машин харагдахаа болмогц Норов хаалгаа саван орж ирээд, “За одоо юундаа гөлөлзөөд байгаа юм, усаа ав, түлээгээ оруул” гэж охиныг загнажээ. Тэр өдрөөс эхлээд Мөнхтуяа гэрийн хүн биш, айлын зарц шиг амьдрах болсон байна.

Норовын өөрийн гурван хүүхэд өглөө цайгаа уугаад сургуульдаа явна, харин Мөнхтуяа хамгийн түрүүнд босож гал түлээд, усанд явж, үнсээ асгаж байж аяганы ёроолд үлдсэн цайнаас уудаг болжээ. Зарим өглөө Норов зориуд хоол үлдээлгүй тогоогоо хөмрөөд тавьчихна, охин “Эгч ээ, би жаахан талх авч болох уу?” гэхэд “Өчигдөр идсэн биз дээ, хүн өдөр болгон цаддаг юм уу” гэж тас загнана. Жамбал гэртээ ирсэн өдөр харин Норовын ааш дахиад л хувирч, “Мөнхтуяа минь, аавдаа цай аягалаад өг” гэж энхрий дуугардаг байсан гэдэг. Охин тэр болгонд аав руугаа нэг юм хэлэх гэсэн шиг хардаг ч Норовын харцтай тулмагцаа толгойгоо бөхийлгөчихдөг байжээ.

Удалгүй Жамбал охиныхоо царай нэг л цонхийж, хувцас нь хүртэл биед нь томдоод байгааг анзаарсан байна. “Миний охин өвдөөд байгаа юм уу?” гэж асуухад Мөнхтуяа хэсэг дуугүй байснаа “Үгүй ээ, ээжийгээ л хааяа санаад…” гэхэд Жамбал охиноо тэвэрч, эхээ санаж шаналснаас болж туржээ гэж боджээ. Норов хажуугаас нь “Наадах чинь хоолондоо муу болчихсон, өгсөн юмыг голоод идэхгүй юм” гэж нэмэрлэснээр Жамбал бүр үнэмшсэн байна. Гэтэл Мөнхтуяа тэр орой аяга угааж байхдаа тогооны хананд наалдсан хэдхэн ширхэг будааг хуруугаараа хамж идэж байсныг Норовын бага хүүхэд харсан гэдэг.

Норов охиныг зөвхөн өлсгөдөг байсангүй, гэр дотор гаднах хүнд ажлыг ч нуруун дээр нь үүрүүлдэг байжээ. Хүйтэн өглөө худаг дээрээс хоёр хувин ус чирж ирээд гар нь улайж хөшчихсөн байхад...

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
2,500₮